Дээд хэмжээний уулзалтын лого, цахим хуудасны нээлт болно

Улаанбаатар хотноо 2016 онд зохиогдох Ази-Европын 11 дэх удаагийн Дээд хэмжээний уулзалтын лого, цахим хуудасны нээлт өнөөдөр буюу 2015 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 12:00 цагт Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн төв байранд болно.
Тус арга хэмжээнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, АСЕМ-ын БАА, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь нар оролцох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ