Шалгагдаж байсан сэжигтэн амиа хорложээ

Өчигдөр өглөө буюу энэ сарын 4-нд Төв аймгийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байсан сэжигтэн амиа хорлосон талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, тэрээр мал хулгайлсан хэргээр шалгагдаж байсан бөгөөд Цагдаагийн газрын байранд амиа хорлосон байна.
ЦЕГ-ын дотоод аюулгүй байдал, хяналт шалгалтын албанаас уг хэрэг дээр бүрэлдэхүүн ажиллахаар явсан бөгөөд хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтыг эхлүүлээд байгаа аж.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ