Цагдаагийн дэд дарга нарыг томиллоо

Хууль зүйн сайд Д.Дорлигжавын тушаалаар ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ж.Ганбаатар, дэд дарга Д.Эрдэнэбаатар нарыг ажлаас нь чөлөөлжээ.
Харин ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Батсүх, Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд даргаар Гэмт хэрэгтэй тэмцэх газрын хоёрдугаар хэлтсийн дарга, хурандаа Ц.Ням-Очир тус тус томилогджээ.
Мөн Дэмжлэг үзүүлэх асуудал хариуцсан дэд даргаар хурандаа Ж.Буянбатыг томилжээ.
Шинээр баталсан Цагдаагийн албаны тухай хуульд Цагдаагийн ерөнхий газар нь нэг дарга, гурван дэд даргатай байх бөгөөд дэд дарга нарыг Хууль зүйн сайд өөрөө томилж, чөлөөлдөг байхаар заасан байдаг.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ