УИХ-ын зарим гишүүд Ерөнхий сайдад асуулга тавьжээ

УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог тэргүүтэй гишүүд Оюутолгой төслийн хэрэгжилтийн явц, татвар төлөлтийн байдал болон "Эвлэрлийн гэрээ"-ний талаар тодруулга авахаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт дөрвөн асуулгыг тавьж байгаа юм байна. Уг асуулгын хариуг хуулийн хугацаанд нь өгч, чуулганы хуралдаанаар танилцуулахыг хүсчээ.


Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ