Хангай захынхан хандив өргөлөө

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын гал түймэрт өртсөн 15 айлд малын хашаа барьж өгөх "Хүнлэг Манлайлал" аянд Хангай захын худалдаачид нэгджээ. Тэд түлээний мод, галын дэгээ төмөр, хүрз, лоом, малтуур, хөвөнтэй бээлий зэрэг төрөл бүрийн хандив цуглуулсан байна.

Энэхүү аяныг зохион байгуулагчид цугларсан хандивыг энэ сарын 8-нд "Хүмүүнлэгийн өдөр"-ийг тохиолдуулан малчдад хүлээлгэн өгөх ба малын хашааг нь барьж туслахаар ажиллаж байна. Тус аянд мөн хэвлэл мэдээллийн олон байгууллагууд нэгдэхээр болж байгаа бөгөөд мэдээлэл хүргэхээс илүүтэй бодит тусламж үзүүлэх гэнэ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ