“Builder and Supplier 2015” форум, үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ

Монголд зохиогдож байгаа барилгын олон арга хэмжээнүүд дундаас зөвхөн барилгын ханган нийлүүлэлт, худалдан авалтын шийдвэр гаргах эрх бүхий хүмүүсийг онилж татан оролцуулах нь “Builderand Supplier 2015” хурал, үзэсгэлэнгийн гол онцлог юм. Тус хурал, үзэсгэлэн нь олон улсад зохиогддог бөгөөд энэ жил Монгол улсад анх удаа 2015 оны 6-р сарын 19, 20-нд зохион байгуулагдаж байна.

Форум, үзэсгэлэн нь Монголын барилгын салбарын ханган нийлүүлэлтийн чанарыг дээшлүүлэх, барилгын компаниудад зөв мэдээлэл хүргэх, барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчдийн барилгын салбарын зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх, ханган нийлүүлэлтийг хэрхэн зөв зохистой хийх, стандарт, хяналтыг хэрхэн хийх, ханган нийлүүлэгч болоод барилгын бизнесмэнүүдийн хоорондын бизнесийн уялдаа харилцааг нэмэгдүүлэх зорилгоор “Барилгын салбарын хөгжлийг дараагийн шатанд гаргая” уриан дор явагдана.

Барилгын бизнес эрхлэгч та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 99081050, 77076999 эсвэл www.builderandsupplier.org –руу хандах боломжтой гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ