Татварын хоёрдугаар ээлжийн буцаан олголтыг энэ сард өгнө

Хувь хүний орлогын албан татварын хуульд иргэнд нэг удаа татварын хөнгөлөлт, үзүүлдэг байна. Энэ онд нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 20-ноос өмнө татварын албанд тайлангаа ирүүлсэн 11630 татвар төлөгч байна. Үүний буцаан олголт болох 9.5 тэрбум төгрөгийг өнгөрсөн сарын 6-нд 100 хувь олгосон аж.
Харин хоёрдугаар ээлж буюу нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 15-ны хооронд тайлангаа өгсөн иргэдийн буцаан олголтыг энэ сарын 15-20-нд бүрэн өгч дуусгана хэмээн мэргэжилтнүүд мэдэгдлээ.
Харин орон нутгийн хувьд татварын тайлан хураалт харилцан адилгүй байдгаас олголтын хугацаа өөр байдаг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ