Согтуугаар жолоо барьж яваад, ахмад настанг мөргөж гэмтээжээ

Согтуугаар замын хөдөлгөөнд оролцож, жолоо барьснаас үүдэж гарсан осол аваар манай улсад өдрөөс өдөрт гарсаар байна.
Цаашлаад согтуу жолоочийн гайгаар эрдэнэт амь, эд зүйлсээ алдаж, эрхтэн дутуу болж байгаа нь хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь харамсалтай юм.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг Доржийн гудамж Монелийн уулзварт "Жигүүр” ХХК-ийн "Мazda Demio"маркийн маркийн авто машины жолооч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсноос "Nissan Tida" , "T.Succeed"маркийн авто машинуудтай мөргөлдөж, зорчигч 59 настай эрэгтэй А гэмтсэн байна.
Мөн Чингэлтэй дүүргийн нутаг Хайлаастын зам, Гялгар захын урд замд H-Starexмаркийн авто машины жолооч У нь явган зорчигч 50 настай эрэгтэйГ-г мөргөж гэмтээсэн аж. Уг явган зорчигч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцжээ.
Иймд бусдын болон өөрсдийн амь насыг эрсдэлд оруулахгүй нь тулд жолооч та согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суухаас татгалзахыг замын цагдаагийг газраас сануулж байна.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ