Т.Цогт, Г.Маралмаа нарын хэрэг шүүхэд шилжжээ

Өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд дөрөвхөн настай бяцхан охин төрсөн эцэг Т.Цогт хамтран амьдрагч Г.Маралмаа нарын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Тухайн үед Цагдаагийн ерөнхий газраас мөрдөн байцаалтыг явуулж, хэргийг шалгаж, цагдаагийн байгууллагаас Дүүргийн нэгдүгээр прокурорын газарт дээрх хэргийг хянан хэлүүлцэхээр шилжүүлсэн байдаг.
Уг хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хэргийг хянаж дуусаад Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх рүү шилжүүлжээ.Гэхдээ тус хэргийг шүүх хурал яг хэзээ, хэдэн цагтболох вэ гэдэг нь одоогоор тодорхой болоогүй байна. Учир нь хуулийн дагуу энэ сарын 15 ны өдөр шүүхийн захирамж гарч, шүүх хурал товлогдох юм.
Талийгаач охины шүүх хуралд хөндлөнгийн ажиглагчаар оролцох хүсэлтэй олон иргэд байна. Тухайлбал "Ээж бүхний дуу хоолой ТББ"-аас энэхүү шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлтээ дүүргийн эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүхэд хүргүүлээд байгаа аж.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ