10 дахь зочин

Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион явуулж ирсэн “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын 10 дахь буюу хамгийн сүүлчийн зочноор Мах импекс ХК-ийн “ХКҮ”-ийн гүйцэтгэх захирал Б.Бадмаа уригдлаа.
Тэрбээр“Боломж-Ажлын гараа”сэдвийн хүрээнд илтгэл тавьж, залуустай нээлттэй ярилцлага өрнүүлэхээр болсон байна. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг олон улсын сэтгүүлч, орчуулагчийн мэргэжлээр төгссөн тэрбээр 2004-2008 онд “Өдрийн сонин”-д Спортын сэтгүүлч, 2008-2010 онд “Чингис маркет” ХХК Олон нийттэй харилцах менежер, 2010-2013 онд “Мах Импэкс” ХК-ийнМаркетингийн албаны дарга, 2013-2014 онд “Талх Чихэр” ХК-ийн Бодлого зохицуулалтын албаны даргын албыг тус тус хашиж байжээ.
Харин одоо 70 жилийн түүхтэй Монгол Улсын Ууган үйлдвэрүүдийн нэг Мах Импэкс компанийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэж байгаа юм.
Спортын сэтгүүлчээс ажлын гараагаа эхэлж байсан тэрбээр 10-н жилийн хугацаанд яаж өнөөдрийн амжилтаа бататгаж, энэ оргилд хэрхэн хүрсэн талаар мэдэхийг хүсвэл залуус та бүхэн баасан гарагийн 17 цаг 37 минутад МЗХ-ны Залуус танхимд хүрэлцэн ирээрэй. Дашрамд дуулгахад энэ өдөр тус лекцийн арван дугаарт тасралтгүй хамрагдсан залууст батламжийг нь гардуулан өгөх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ