Улаанбурхнаар оюутнууд, бага насны хүүхдүүд өвдөх нь ихэсчээ

Нийслэлийн найман дүүрэг болон Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Завхан, Төв, Хэнтий аймагт улаанбурхан өвчний нийт 2974 сэжигтэй тохиолдлыг бүртгэсэн байна. Үүнээс 388 хүн лабораторийн шинжилгээгээр, 301 хүн эпидемиологийн холбогдол, эмнэл зүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.

ХӨСҮТ-д нийт 502 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Үүнээс 165 хүний биеийн байдал хүнд байгаа бол 17 хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар оюутнууд бага насны хүүхдүүд тусах нь ихсэж байгаа. Түүнчлэн хэвтэж эмчлүүлэх ор, өрөө хүрэлцэхгүй цаашлаад эм тарианы хангамж муу байгааг хэлсэн юм.

Улаанбурхан нь амьсгалын замаар дамжин халдварладаг бөгөөд дархлаа тогтоогүй хэнд ч халдварлаж болдог байна. Иймд уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хугацаанд нь вакцинаа хийлгэх, хүүхэддээ витаминлаг хоол хүнс өгч, дулаан хувцаслах хэрэгтэй гэдгийг эмч мэргэжилтнүүд санууллаа.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ