Хүүхэд дайрч аминд нь хүрсэн цагдаад 4 жилийн ял оноолоо

Өнгөрсөн оны есдүгээр сарын 10-нд урсгал сөрж явж байгаад 12 настай охиныг дайрч, амь насыг нь хохироосон хэрэг гарсан билээ. Тэгвэл энэ хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхэд боллоо.

Шүүхээс жолоо барьж явсан цагдаагийн алба хаагч Ц.Ууганбаатарт Эрүүгийн хуулийн 215.3 дах заалтад зааснаар буюу тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсөн хэрэгт буруутган дөрвөн жилийн ял оноож, дарга болох С-ийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Тэгвэл шүүх хурлын дараа талийгаач охины ээж “Хэрэг гарах үед цагдаагийн машин урсгал сөрж 80.5км/цагийн хурдтай явж байсныг тогтоосон. Жолоочид ял өгч, даргынх нь хэргийг хэрэгсэхгүй болчихлоо. Бидний хувьд жолооч гэхээсээ илүү даргыг хэрэгт татах ёстой байсан гэж үзэж байна. Давж заалдах болно” хэмээн мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ