Машины тээшнээс эмэгтэй хүний цогцос олджээ

Машины тээшинд нь хүүхдийн цогцос байсан машиныг цагдаа нар саатуулсан гэх мэдээлэл сошиалаар тарсан юм. Харин албаны эх сурвалжийн өгч буй мэдээллээр “Машины тээшинд цогцос байсан нь үнэн. Гэхдээ хүүхдийнх биш, 27 настай эмэгтэй хүний цогцос байсан” гэсэн юм.

Энэ оны тавдугаар сарын 05-н буюу өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, “Хөрс” худалдааны төвийн гадна "Тоёото приус" маркын автомашины тээшинд хүн байна гэсэн мэдээлэл нэгэн иргэнээс цагдаагийн байгууллагад иржээ.

Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгалтын ажиллагаа хийхэд Баянзүрх дүүргийн 18-р хороонд оршин суух 27 настай эмэгтэй Б гэгч нь гадны нөлөөтэй амь насаа алдсан байсан бөгөөд цогцос нь уг машины тээшинд байжээ. Тиймээс хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Уг хэргийн сэжигтнээрТөв аймгийн Угтаал сумын харьяат 27 настай эрэгтэй Г гэгчийг холбогдуулан шалгаж эхэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ