Н.Алтанхуяг: МАН зайгаа тавиад өг

Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг эрчимжүүлэх тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "МАН засагт хамтарч байгаа бол ажлыг нь хамтраад дэмжээд яв, үгүй бол зайгаа тавьж өг" гэсэн юм.

Тэрээр "Хамтарвал хамтарсан шиг, хамтарч чадахгүй бол зайгаа тавиад өг. Хариуцлага хүлээх нь хүлээг. Явж явж АН л хариуцлага хүлээнэ шүү. Хоёр Энхболд дарга нийлээд асуудлаа шийдээч ээ. Хамтраад алаад өгнө л гэсэн биз дээ. Баахан мөнгө ярьсан хүмүүс. Хоёр толгой ярьсан, аль нь ч бүтдэггүй. Битгий ийм хоёрын хооронд өөх ч биш, булчирхай ч биш бай" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ