Тамирчдынхаа өмнөөс багш нар нь барилдав

Катарын Доха хотноо өнөөдөр бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байна. Тус тэмцээний 74, 97, 125 кг-ын жингийн тамирчид болох Д.Гомбодорж, Д.Хүдэрбулга, Н.Золбоо нар визаны зөрчлийн улмаас Катарын хил давж чадаагүй учир гурван тамирчны оронд Дохад тамирчдаа дасгалжуулахаар очсон багш нар барилдахаар болжээ.

Учир нь Азийн аваргад бүтэн багаар оролцож байж ирэх намар болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бүтэн багаар оролцох эрхтэй болох юм.

Тиймээс манайхан оролцох эрхээ авахын тулд энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээний 74 кг-ын жинд эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, 97 кг-д шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр, 125 кг-ын жинд эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр нар барилдахаар бүртгүүлж, жингээ үзүүлжээ.

Тамирчныхаа оронд дэвжээнд гарсан дасгалжуулагч Б.Батбаяр дөнгөж сая эхний барилдаанаа хийж, Туркменистаны бөхийг 9:6 харьцаагаар ялжээ.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ