Ё.Отгонбаяр: Тавантолгойн асуудлаа хэзээ хэлэлцэх гээд байгаа юм бэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын нэгдүгээрт бичигдсэн Шүүхийн захиргааны болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааны хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэхээр болов.
Гэтэл УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Тавантолгойн асуудлаа хэзээ хэлэлцэх гээд байгаа юм бэ. Хэдий болтол хойшлуулах вэ. Ажлын хэсгийн дарга чинь УИХ-аас гаргаж хэлэх ёстой асуудлыг тавиад яваад байна шүү дээ. Энэ чинь зөв юм уу. Тавантолгойн асуудлаа хурдан хэлэлцэх шаардлагатай” хэмээн УИХ-ын даргад хандан хэлэв.
Үүний хариуд З.Энхболд “би өмнө нь хэлсэн хариултаа хэлнэ. Эхлээд ажлын хэсэг дүгнэлтээ гаргана. Тэгж байж чуулганаар оруулж ирнэ" гэв.
Ийнхүү УИХ-ын дарга гишүүдийг хэлэлцэх асуудалдаа орохыг үүрэгдсэнээр энэ яриа өндөрлөж, Шүүхийн захиргааны болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааны хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ