21 метрийн урттай угсраа автобуснууд нийтийн тээвэрт явна

Нийтийн тээвэрт 21 метрийн урттайугсраа автобус үйлчилгээнд явуулахаар болсон. Тавдугаар сарын 30-н гэхэд эхний хорин угсраа автобус орж ирэх бөгөөд ирэх сарын 1-нд Энхтайвны өргөн чөлөө буюу 5 шарын уулзвараас Офицеруудын аюулгүйн тойрог хүртэл үйлчилгээнд гаргах төлөвлөгөөтэй байгааг нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат хэллээ.
Беларусс улсын “МАЗ” компанид үйлдвэрлэсэн уг автобус 120 хүний багтаамжтай юм байна.
Угсраа автобусыг үйлчилгээнд гаргахтай холбогдуулан 5 шараас Офицеруудын аюулгүйн тойрох хүртэл эцсийн зогсоолуудын эргэлт хийх талбай, Баруун 4 замаас Зүүн 4зам хүртэлх замынавтобусны буудлуудын кармаг битүүлэх, 1-р эгнээг тусгаарлах, хучилтын эвдрэлийг засах ажлууд хийх юм байна.
Дашрамд дурдахад 2014 оны есдүгээр сард байгуулагдсан "Нийслэлийн тээврийг хөгжүүлэх сан"-д паркийн шинэчлэл хийх 20 тэрбум төгрөгийг улсын төсвөөс төвлөрүүлсэн билээ.
Энэ хөрөнгөөр 2015 онд нийт 70 ширхэг, цоо шинэ автобус үйлчилгээнд нэвтрүүлэхээр болсон байна. Парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирэх их багтаамжийн автобуснууд бүгд БНСУ-ын “Хьюндай” ХХК-аас нийлүүлэгдэх бол угсраа автобуснуудыг Беларуссийн МАЗ компанид үйлдвэрлэнэ гэдгийг Нийслэлийн Тээврийн газраас онцоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ