Улаанбаатарт 9-11 хэм дулаан байна

2015 оны 05 дугаар сарын 08-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшиж, баруун болон зүүн зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун болон зүүн зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газар, Дорнод Монголын талаар 6-11 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 18-23 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 9-11 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 5 хэм хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ