Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат мэдээлэл хийнэ

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат өнөөдөр 12.00 цагт мэдээлэл хийхээр болжээ. Тэрбээр Аудитын ерөнхий газраас хийсэн дүгнэлтийн талаар мэдээлэл өгөх юм байна.
УИХ-аас байгуулагдсан, Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах ажлын хэсгийн зүгээс тус банк нэлээд зөрчилтэй болохыг хэлж байгаа. Тэд удахгүй албан ёсоор мэдээлэл хийнэ гэсэн юм.
Үүнээс өмнө тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат тайлбар өгөх гэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ