ШУТИС-ын 300 гаруй оюутан улаанбурхнаар өвджээ

Улаанбурхан өвчний энэ оны анхны тохиолдол ХӨСҮТ-д өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд бүртгэгдсэн аж. Үүнээс хойш хоёр сар орчмын хугацаанд нийслэлийн найман дүүрэг, Дархан-Уул, Дунд- говь, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Хэнтий, Төв, Завхан аймагт нийт 4000 орчим сэжигтэй тохиолдол бүртгэсэн байна.
Түүнчлэн ШУТИС-ийн 300 гаруй оюутан улаанбурхнаар өвдсөн талаар албан бус эх сурвалж мэдээллээ. Тэднээс гадна тус сургуулийн цөөн ажилтан ч энэ өвчнөөр өвдөөд байгаа гэнэ. Энэ талаар тус сургуулийн хэвлэлийн албанаас тодруулахад “Оюутнууд хичээлдээ явахгүй, анги дүүргэлтэд нөлөөлсөн зүйл огт байхгүй. Шалгалт эхэлчихсэн байгаа” гэв. Энэ сарын эхээр тус сургуулийн 63 оюутан энэ өвчний улмаас чөлөө аваад байсан аж.
Мөн амны хаалт зүүх шаардлага тавьж, амны хаалтгүй оюутныг сургууль руу нь оруулахгүй байгаа гэнэ. Гэвч тус халдварт өвчнөөр өвдсөн насанд хүрэгсдийн тоо буураагүй хэвээр байгаа юм. Харин мэргэжлийн эмч нарын зүгээс ирэх долдугаар сараас эхлэн өвчний тархалт буурах тухай таамаглажээ. Мөн улаанбурхны вакцинд 0-6 настай хүүхдүүдийг нэн түрүүнд хамруулах тухай ч шийдвэр гаргасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ