Нийслэлд золгүй байдлаар 4 хүн нас баржээ

2015 оны 05-р сарын 07-с 08-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1652 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй 50 үйлдлийгхолбогдох нэгжүүд шалган, 40 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.
Нийслэлд золгүй байдлаар нас барсан 4 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 1, булаах гэмт хэрэг 1, хүчиндэх гэмт хэрэг 2, хулгайлах гэмт хэрэг 14, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 1, танхайрах гэмт хэрэг 8, зам тээврийн хэрэг 14, осол 8 гарч 20 хүн гэмтсэн байна.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ