Ирина Шейк, Брэдли Купер нар гудамжинд үнсэлцээд гэрэл зурагчдад гардуулжээ

Саяхан л "Америкийн мэргэн бууч" киногоороо шуугиулж Оскарт нэр дэвшиж явсан Брэдли Купер өөр нэгэн сенсацийг Америкт дэгдээж орхилоо. Тэрээр таван жил алдарт хөлбөмбөгчин Криштиан Рональдогийн амраг явсан Оросын сайхан бүсгүй Ирина Шейктэй Нью-Йоркийн гудамжинд үнсэлцэж зогсоод гэрэл зурагчдад гардуулжээ.
Тэд Нью-Йоркийн Бродвейд тоглолт үзсэнийхээ дараа хөтлөлцөн гудамжаар алхаж, үнсэлцсэн байна. Өмнөх сард тэднийг учиртай болж, болзож эхэлсэн тухай хэвлэлүүдээр мэдээлж эхэлсэн ч Ирина Шейкийн хэвлэлийн төлөөлөгч үүнийг үгүйсгэж байсан юм. Тэгвэл удаан хугацааны папарацичдын мөрдлөг амжилттай болж 40 настай Холливудын од Брэдли Купер, 29 настай алдартай загвар өмсөгч хоёр болзоонд явж эхэлснийг баталлаа.
Брэдли Купер сарын өмнөхөн Британийн загвар өмсөгч Суки Уотерхаусаас салаад байсан юм.




СЭТГЭГДЭЛ БИЧИХ