С.Ганбаатар: Би 30 нас хүртлээ сексийн тухай байнга л боддог байв. Нуугаад яахав.

Playboy: Бидний хүсэлтийг хүлээн авсан танд баярлалаа. Playboy-д ярилцлага өгөхөөсөө эмээхгүй байна уу?

С. Ганбаатар: Playboy-д ярилцлага өгнө гэдэг нэр хүндийн асуудал гэж ойлгож байна. Энэ сэтгүүл дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн 59 жилийн түүхтэй, хамгийн олон уншигчтай, том брэнд, оюуны томоохон бүтээл юмшүү дээ.

Playboy: Таны үйл хэргийг харахад удирдагч хүний чанар харагддаг.

С. Ганбаатар: Олны дэмжлэг, олон мянган шударга ажилчин, үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн дунд удирдагчгэж хэлүүлж байгаадаа баярлаж байна. Удирдагч хүний хамгийн анхаарах зүйл бол 1-рт хариуцлага үүрэх чадварыг л хэлж байгаа гэж ойлгодог. Өөртөө хариуцлага үүрээд энэ олон хүний ажлын байр, эрүүл мэнд мөн цаашлаад Оюу Толгойгоос болж хохирч үлдэх гээд байна гэдэгт итгэж, үнэмшиж, мэдрээд үүний төлөө хариуцлага үүрч дуугарахыг хичээж байна.

Playboy: Таны удирдсан тэмцэл үргэлж амжилтад хүрдэг. Нууц нь юу вэ?

С.Ганбаатар: Тэмцэнэ гэдэг хэцүү, үр дүнд хүрнэ гэдэг бүүр ч хэцүү зүйл. Зөв чигтэй явахын тулд миний зорилго юу вэ гэдгээ байнга ойлгох, түмэн олны итгэл найдварын хариуд тэдний өмнө хариуцлагатай байхыг зорьж ирсэн. Германы Бундестагийн гишүүнээр 17 жил ажиллаж байгаа миний дотно танилын хэлсэн үгийг зээлээд хэлчихье. Надад санаагаа ойлгуулахын тулд тэр нь амар байна. Удирдагч хүний амжилтад хүрэх голчанар бол нохой бөөс шиг байхыг хэлнэ. Тэмцэгч байна гэдэг нь Сэлэм бариад л атгаалжин хар мангасыг дарах гэж байгаа баатар бишээ. Ард түмнийг нэг тийм том арслан байна гэж төсөөлье. Удирдагч хүн нохой бөөс шиг үс арьсанд нь шигдээд шийдвэр гаргагчид руу ийм буруу юм хийгээд мөнгийг чинь хулгайлаад байна, Оюу толгой чинь баларлаа шүү дээ гэдгийг хатгаж ойлгуулах байнга чихэнд нь хонх уяж байх юм. Тэгэхээр тэр арслан уурлаж бухимдаад ирэхээр нөгөө шийдвэр гаргагч “хүүе нохой бөөсөө хүрээд ир хэлэлцээрт сууя ярилцъя” гэдэг байхгүй юу. Ингээд ард түмний төлөө сайн шийдвэр гаргуулна даа.

Playboy: Тэмцэлд стратеги, тактик гэж байна байх даа?

С. Ганбаатар: Тактик стратеги гээд баруунд суралцсан ном яримааргүй байна. Бид чинь менежмент ухаантай ард түмэн юм шүү дээ уг нь. Монголын өвөг дээдэст энэ ухаан байсан. Бид гаднаас бүх юмыг импортолж болохгүй ээ. Түүхэн дэх менежмент жишээг яръя. Тухайлбал Хөх сударт 2 чухал зүйл байгаагийн нэг нь стратеги гэж юу вэ гэвэл том зорилгоо зөв тодорхойлох ухааныг хэлнэ гэдэг. Чингис хааны үг байдаг. Тулалдаанд ялагдаж болно, дайнд ялагдаж болохгүй ээ гэж. Хүчний төвлөрөл гэж нэг юм гарна. Энэ бол хүчээ хаана төвлөрүүлэх тухай юм. Бүх талаараа хүчтэй байхыг оролдоно гэдэг бол бүх талаараа сулын шинж гэж монголчууд хэлдэг. Аманд ч үгүй хамарт ч үгүй, хоёрын хооронд гурвын дунд гэсэн үг. Тактик гэдэг дээр бас л Хөх судраас жишээ авъя л даа. Тэмүүжин баатар хөдөө явж байгаад нэг хот айлд очжээ. “Алдар нэр хэн бэ” гэж. “Тэмүүжин байнаа” гэтэл “Таныг чинь тал нутаг даяараа дэлхийг эзлэх том хүн гэж ярьж байна шүү дээ, тийм ухаан байна уу, дэлхийг эзэлнэ гэсэн чинь юу гэсэн үг вэ? гэж асуужээ. Тэмуужин “наад үхрийн мах эвдэхтэй чинь л адил шүү дээ” гээд “дэлхийг эзлэх аргатай хүн бол нэг хурц хутгаар 10 үхрийн мах эвддэг юмаа, харин тийм ухаан байхгүй бол 10 хурц хутгаар нэг үхрийн мах эвддэг юм даа” гэсэн байна. Энэ бол арга зам,зааг ялгааг хэлж байгаа юм. Тактик гэдэг бол тэр мах эвдэх арга барилыг хэлээд байгаа хэрэг. Харин аль үхрийг эвдэх тухай нь стратеги болж байгаа юм.

Playboy: Өнөө үед ямар байна гэж бодож байна?

С.Ганбаатар: Сайд хүнд тулга тойрсон асуудлыг битгий ороолцолдуул, түшмэд хүнээр алсыг харсан асуудлаар битгий хутгалдуул гэсэн үг байдаг. Манайд сайд нь сайдаа хийхгүй, түшмэд нь түшмэдээ хийхгүй байна. Стратеги тактик 2 холилдчихсон байгаа нь удирдагч ховордсоны шинж гэж хэлмээр байна.

Playboy: Таныг амжилтад хүрэхэд нөлөөлдөг зүйл юу вэ?

С.Ганбаатар: Эрсдэлтэй бас дандаа л гүтгүүлж доромжлуулж муулуулах магадлал өндөртэй, олон хүчтэй дайсантай. Дандаа л шийдвэр гаргагчидтай тэмцдэг, эрсдэлтэй ажил хийж байгаа хүний арыг сайн хань хариуцаж даахгүй л бол ийм ажлыг хийхэд маш хэцүү. Сайн ханийхаа буянаар энэ бүхнийг гүйцэлдүүлж явна. Миний хань бол сайхан сэтгэлтэй хүн. Талархаж явдаг даа.

Playboy: Таны хийх дуртай зүйл юу вэ, арай тэмцэл биш биз?

С. Ганбаатар: Тийм ээ тэмцэл. \инээв\ Энэ бол миний хобби. Хоббигоороо ажлаа хийж байгаа. Яагаад гэвэл олон хүнд тус болж тэдний сайхан сэтгэлийн урам дэм, хайр хүндэтгэл, харцыг мэдэрнэ гэдэг бол миний хувьд аз жаргал. Дараагийн тэмцэл юу байж болохвэ, ойрд юу хийхэв гээд л бодно шүү дээ. /инээв/

Playboy: Таныг социалист хүн гээд л шоолдог шүү дээ зарим хүн?

С. Ганбаатар: Социализм гэдэг чинь зүүнтэн гэсэн үг шүү дээ. Капитализм бол баруунтан. Миний зүрх зүүн талдаа цохилдог. Обама чинь социалист хүн, Тони Блэйр гээд барууны хамгийн том улс төрч гэж магтаад яриад байгаа хүн чинь Ажилчны намын дарга, Францын намуудын ихэнх нь социалист, Италийг удирдаж байгаа нам бол бас социалист. Германд гэхэд л социал демократ нам удирдаж байна. Социалист гэдэг үгнээс битгий болгоомжил, энэ үг бол нийгмээрээ сайхан байя гэсэн утгатай юм шүү дээ. Ганбаатар бол социалист гэж хоорондоо ярьдаг хүмүүст Плэйбойгоор дамжуулаад хэдэн үг хэлчихье. Капиталист оронд ажиллаж амьдарч номын дуу сонссон хүн бол социалист хүмүүжилтэй байдаг. Хүүхдээ социалист болгоё гэвэл Лондон руу явуул гэсэн шог яриа хүртэл байдаг. Капиталист оронд жирийн хүмүүсийг яаж нухчин дарж, дээрэлхэж, мөлжиж байгааг хардаг. Тэгэхээр хүн гэдэг амьтан чинь өрөвдөх сэтгэлтэй амьтан учраас социалист болж байгаа юм. Харин капиталист хүмүүжилтэй болгоё гэвэл хүүхдээ Москва руу сургуульд явуулаарай гэсэн шог яриа байдаг. Ходорковскийг шоронд хийгээд л капиталистуудыг шахаад л. Үүгээрээ би капиталист социалист 2-ыг энэ нь буруу зөв гэх гээгүй байна. Капиталист ч юм шиг социалист ч юм шиг хүн байж болохгүй ээ гэж л хэлэх гэсэн юм. Орост сургуульд төгссөн ихэнх хүмүүс капиталист сэтгэлгээтэй байдаг. Капиталистуудыг алмайрч шүтдэг. Зах зээл бол байгаль хүн 2-т хамгийн халгаатай нийгэм. Үйлдвэрчний эвлэл бол капитализмын бүтээгдхүүн. Социализмын үед үүнийг хуулбарлаж л авсан зүйл. Үүнийг улстөрчид ойлгоосой доо.

Playboy: Сайхан хүүхнийг эргэж харна биз?

С.Ганбаатар: Хүн л юм чинь харна ш дээ. Оюутан байхад, арваад жилийн өмнө гэхэд л яаж нүдээ татаж авъя даа л гэж боддог байлаа. Өөрийн эрхгүй гилжийдэг үе ч байнаа эр хүнд. Хажуугаар сайхан хүүхэн өнгөрөхөд харахгүйгээр өнгөрч байвал тэр эр хүн эрүүл биш гэсэн шог яриа байдаг. Энэ бол хүүхэмсэг гэсэн утгаар биш. Сүүлийн 10-аад жил дандаа л хариуцлагатай ажил хийж байна, олон сайхан хүүхнүүдийг удирддаг дарга хийж байлаа. Тэгэхээр сайхан хүүхнийг ширтээд хараад байх эрх байсангүй дээ. Удирдагч хүн бусдын өмнөөс хариуцлага үүрч байгаа учраас зарим нэг эрх чөлөөгөө хасах ёстой гэж үздэг дээ.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ