Б.Хулан охин бүрэн эдгэрчээ

Төрөлхийн зүрхний хоёр ховдол нь хөгжөөгүй, зүрхний гажигтай гэх оноштой Б.Хулан охинд туслах хандивын аяныг “Залуусын давалгаа” ТББ санаачлан, олон нийтэд уриалж байсан билээ. Түүнчлэн сошиал олон нийтийн сүлжээгээр ч хандивын ажил өрнүүлж охиныг эрүүл саруул болохыг хүссэн хүмүүс олон байсан юм. Тэгвэл олон хүний хайр, хүндлэлийг хүлээсэн охин 100 хувь эрүүл болоод ирсэн байна.

Охины ээж Д.Баярцэнгэл нийт дөрвөн хүүхэдтэй, хоёр настай хүүхдээ нуруундаа үүрээд, есөн сартай хүүхдээ урдаа тэврээд, найман настай том охиноо нэг гартаа хөтлөөд Бэлхийн тоосгоны үйлдвэрээс Сансарын 97-р сургууль хүртэл хүргэж өгдөг байлаа. Баярцэнгэл нялх биетэй учраас ажил хийх боломжгүй. Тиймээс ОХУ-д очиж эмчлүүлэх30 сая төгрөгийгтус ТББ-ын залуус дөрвөн сарын хугацаанд Монголын ард түмнийхээ хандиваар босгон өнгөрсөн дөрөвдүгээр сард охиныг эмчилгээнд явуулсан юм.

Хандивын аян ингээд дууссангүй, охиныг эмчилгээнээс ирэхэд нь хуучин гэрийг нь сольж шинэ гэрт хүлээн авчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ