Н.Мөнхбат: Бүх зүйлийг ашиггүй зүйлд зарцуулсан гэдэг нь буруу

Хөгжлийн банкнаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Учир нь тус байгууллагатай холбоотой мөнгөний асуудал сүүлийн үед шуугиан тариад байгаа юм. Тиймээс Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат өөрийн биеэр хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Уг мэдээлэлд Чингис болон Самурай бондын зарцуулалтын талаарх албан ёсны баримт, тайлан. Мөн өнгөрсөн жилүүдэд тус байгууллагаас хэрэгжүүлж, санхүүжүүлж ирсэн бүхий л ажлын тайлангаа сэтгүүлчдэд нээлттэй танилцуулсан юм. Түүний хэлж буйгаар бол Хөгжлийн банк ямар ч байгууллагатай хаалтын гэрээ хийгээгүй юм аж. Харин хэвлэл мэдээллийнхэнд хуурамч мэдээллийг зориудаар тараасан нь тогтоогдсон. Сэтгүүлчдийг эх сурвалжаа сайн нягталж үзэж байж асуудал хандах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийллээ.

Энэ үеэр түүнээс зарим зүйлүүдийг тодруулсан юм.

-Энэ долоо хоногт гарсан мэдээлэл олон нийтийн анхааарлыг нэлээд татлаа. Хөгжлийн банк үнэхээр нийтлэлчдийг санхүүжүүлж, хаалтын гэрээ хийдэг юм уу?

Сүүлийн үед хөгжлийн банктай холбоотой мэдээлэл тараагаад байна. Үүнийг судлаад үзэхэд Хөгжлийн банктай холбоотой буруу материалуудыг хэвлэлийнхэнд өгчихсөн байсан. Тэрхүү зүйл нь бүгд онлайн дээр байгаа. Худал мэдээлэл. Хэвлэлийнхэн эх үүсвэрээ, эх сурвалжаа сайтар шалгах хэрэгтэй.

-Танай банкны түрээс маш өндөр сонсогдож байна. Жилд 64 сая төгрөгийг байрандаа зарцуулдаг хэрэг үү?

-Манай сарын түрээс үнээ тухайн үедээ яаж тохирохоос шалтгаалаад янз бүр байгаа. Таны хэлсэн 64 сая гэдэг бараг зөв шиг санагдаж байна. Яг тэр мөнгөн дүнг санахгүй байна. Түрээсийн зардлын хувьд өндөр. Хөгжлийн банк өөрийн байртай болох хэрэгтэй.

-Өнгөрсөн хугацаанд 120 гаруй сая төгрөгийн ашигтай үйл ажиллагаа явуулсан гэж байна. Энэ тоог хаанаас гаргасан бэ?

-133 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Энэ бол мэдээж банк учраас хүүгийн орлого.

-Хөгжлийн банк нэг ам.долларыг хоёр ам.доллар болгож тооцсон гэх мэдээлэл байна?

-Энэ асуудал дээр ҮАБЗ-ийн маш том зөвлөмж гарсан. Яг ямар төсөл хөтөлбөрийг энэ зөвлөмжийн хүрээнд санхүүжүүлээд явахыг УИХ, ЗГ-аас шийдээд явдаг. Хөгжлийн банкны санхүүжүүлсэн төслүүд нь аймгуудыг холбох зам эвсэл үйлдвэржилтийг дэмжих төслүүд юм. Хамгийн том жишээ нь Тавантолгой төсөл дээр 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Бүх зүйлийг нь ирээдүйд ашиг олохгүй зүйлд зарцуулсан гэдэг нь буруу.

-Нийтлэлчдийн клубт их хэмжээний мөнгө өгч, хаалтын гэрээ хийсэн гэх мэдээлэл байна?

-Хөгжлийн банк нь Монгол хүмүүсээс бүрдсэн багтай болоод хоёр жил болж байна. Бодлогоор хүлээсэн үүргээ сайн биелүүлж байгаа. Сүүлийн хоёр жилд манай үйл ажиллагааг янз бүрээр л ярьдаг. Бид олон нийтэд мэдээллээ зөв хүргэж чадахгүй байгаа юм шиг байна. Бондын зарцуулалтаар мэдээлэл түгээх ёстой болсон. Энэ бол хаалтын гэрээ биш. Зарцуулалтын тухай нэвтрүүлэг, нийтэл гаргуулсан. Шилдэг нийтлэлчдийн нийгэмлэг гэдэг нь төрийн бус байгууллага. Нийтлэлчидтэй нь ажиллаагүй. Байгууллагатай нь хамтарч үйл ажиллагаа явуулсан. Шилэн дансан дээр бүх мэдээлэл байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ