Аймгуудын өрсөлдөх чадварын дүн гарчээ

Жил бүр аймгуудын нийгэм, хөгжил үйлчилгээ гээд бүх салбарыг нэгтгэн4 бүлгийн180 гаруй үзүүлэлтээр эрэмбэлэн гаргадаг аймгуудын өрсөлдөх чадварын дүн гарчээ. Энэ жилийн судалгаагаар өрсөлдөх чадвараараа Орхон Өмнөговь, Дархан-Уул, аймгууд өмнөх жилүүдийн адил тэргүүлсэн байна.
Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын төвөөс азийн сангийн дэмжлэгтэйгээр Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг 3 дахь жилдээ гаргалаа. Энэхүү судалгаанд аймгуудын өрсөлдөх чадварыг эдийн засаг, засаглал, бизнесийн орчин, дэд бүтцийн хөгжил гэсэн 4 үндсэн хүчин зүйлсээр хооронд нь харьцуулан харуулдаг байна. Эдгээр үндсэн 4бүлэг нь 181 үзүүлэлтээс бүрддэг байна. Үүний зэрэгцээ тайланд аймаг бүрийн бусад аймгуудаас ялгарах давуу тал болон сул талыг харуулдагаараа онцлогтой юм. 2014 оны судалгаанд 21 аймгийн бизнес эрхлэгч удирдах ажилтны төлөөлөл болсон 1050 орчим санал асуулгын хариу авсан байна.
Энэ жилийн тайлангийн үр дүнгээс харвал өрсөлдөх чадвараар Орхон Өмнөговь, Дархан-Уул, аймгууд өмнөх жилүүдийн адил тэргүүлсэн байна. Эдгээр аймгууд уул уурхай, үйлдвэрлэл, дэд бүтэц, харьцангуй сайн хөгжсөн, шилжих хөдөлгөөн багатай, хүн ам нь жилд дунджаар 1,8 хувиар нэмэгддэг бөгөөд бусад аймгуудтай харьцуулахад илүү хотожсон байна. Судалгаанаас харахад өрсөлдөх чадвараар тэргүүлж байгаа Орхон аймгийг 100 оноо гэж үзвэл Өмнөговь аймаг87, Дархан-Уул аймаг 86 оноотой байгаа бол сүүлийн байруудад байгаа Баянхонгор аймаг 46, Дундговь аймаг 30 оноотой байна.
Энэ удаагийн судалгаагаар өрсөлдөх чадварын оноогоо хамгийн ихээр сайжруулж чадсан аймаг нь Архангай аймаг байсанбөгөөд 9 нэгжээр нэмэгдүүлж чадсан болдараа нь Сүхбаатар аймаг 5, Дархан-Уул аймаг 4 нэгжээр тус тус нэмэгдүүлж чадсан байна. Харин өрсөлдөх чадварын оноо нь буурсан аймгууд нь Дундговь 13, Дорноговь 12, Төв аймаг болон Сэлэнгэ аймгууд 7 оноогоор тус тусбуурсан үзүүлэлттэй гарчээ. Өрсөлдөх чадварын оноогоо хамгийн ихээр нэмэгдүүлж чадсан Архангай аймгийн хувьд хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдлын түвшин, хөдөлмөрийн хөлс, малын тоо, төсвийн эрх мэдэл, чадварлагудирдах ажилтан, эхнийн эндэгдэл, гадаад хэлний мэдлэг зэргээр давуу талтай байгаа бол татвараас зайлсхийх, тохижилт, цахилгааны үнэ, аймгийн төрх байдал, банк санхүүгийн үйлчилгээ зэрэг үзүүлэлтүүдээрбусад аймгуудтай харьцуулахад сул талтай байсан байна.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ