Ялалтын баяр Чингисийн талбайд 14.00 цагаас эхэлнэ

Дэлхийн II дайны ялалтын 70 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ялалтын баярыг тохиодуулан БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд ОХУ, Казакстан, Беларусь зэрэг улсын Элчин сайдууд Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө болон Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ. Мөн Чингисийн талбайд 14.00 цагаас Ялалтын баяр эхэлнэ. Баярыг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулахаар болжээ.

Москва хотын Улаан талбайд болох цэргийн ёслолын жагсаалМосква хотын цагаар 10.00 цаг, Улаанбаатар хотын цагаар 16.00 цагт эхэлнэ. Ялалтын баярын парадыг МҮОНТ-ийн нэгдүгээр суваг, TV5, UBS телевизээр шууд дамжуулан үзүүлэх бөгөөд шууд нэвтрүүлгийн цэргийн тайлбарлагчаар ЗХЖШ-ын БХЗГ-ын дарга, бригадын генералын Ж.Бадамбазар, БХЯ-ны мэргэжилтэн, хурандаа Г.Лүндэн нар ажиллах юм. Харин 19.00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв өргөөндЦэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид "День победы" хүндэтгэлийн тоглолтоо үзэгч олонд толилуулна. Төгсгөлд нь 22.00 цагт Чингисийн талбайд 5-10 минутын ёслолын буудлага буудна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ