Эх орны дайны түүхийг эрээ цээргүй мушгиж байгааг Путин шүүмжиллээ

Сүүлийн үед Дэлхийн хоёрдугаар дайны түүхийн талаар эрээ цээргүй худал мэдээллүүд их хийгдэж байгаа нь ОХУ-ын сүр хүч, ёс суртахууны нэр хүндийг гутаах гэсэн зорилготойгоор үйлдэгдэж байна хэмээн Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. Тэрээр Агуу их Эх орны дайнд Ялалт байгуулсны 70 жилийн ойн баярыг зохион байгуулах комиссын хуралдаан дээр энэ тухай өгүүлсэн байна.
“Өнөөдөр бид харамсалтай нь, зөвхөн түүхийг өөрчлөх оролдлого төдийг бус, эх орны дайны үйл явдлуудыг мушгин гуйвуулсан, эрээ цээргүй, ил тод худал хуурмаг зүйлсийг харж байна. Эдгээр бусармаг үйлдлүүд нь даян дэлхийд энхийг цогцлооход их хувь нэмэр оруулсан энэ Ялалтад бүхнээ зориулсан нэгэн бүхэл бүтэн үеийнхний гэгээн үйлсийг харлуулахыг оролдож байна” гэж Путин онцлон тэмдэглэсэн аж.
Түүхэн үнэнтэй ямар ч хамааралгүй, тэдгээр ичгүүргүй худал дүгнэлт ажиглалтуудыг давтан хэлэхээс ч заримдаа хэл эвлэхгүйд хүрч байна гэж тэрээр өгүүлсэн байна.
Орос улс нь дайны тухай, Ялалтад зөвлөлтийн ард түмний оруулсан хувь нэмрийн тухай, мөн нацизмыг бут ниргэхэд ЗХУ эв нэгдэлтэй, шийдэмгий үүрэг гүйцэтгэсэн талаарх үнэнийг баталгаа нотолгоотой, хатуу чанга хамгаалах ёстой гэж Путин үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ