Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө

Өнөөдөр хүн төрөлхтөний түүхэнд арилшгүй мөрийг үлдээж, улс гүрнүүдийн тусгаар тогтнол, эв найрамдлыг бэхжүүлсэн Дэлхийн II дайны 70 жилийн ойн баярын өдөр тохиож байгаа юм. Энэ баярт өдөр Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага болон ОХУ, Казакстан, Беларусь улсын элчин сайдууд Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө, маршал Г.К. Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Цэцэг өргөх ёслолд ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Азизов Искандер Кубарович, Зэвсэгт хүчний Жанжин Штабын дарга Ц.Бямбажав, цэргийн албаны ажилтан, албан хаагчид, Орос дайчдын үр хүүхэд, гэр бүлийнхэн, ОХУ, Монгол Улсын иргэд оролцлоо.
Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын арга хэмжээ ОХУ-д болж байна. Харин манай улсын хувьд дайны жилүүдэд “Бүхнийг фронтод”, “Бүгдийг ялалтын төлөө” гэсэн уриан дор Зөвлөлтөд туслах өргөн хөдөлгөөн орон даяарөрнөж, энэ хөдөлгөөнд хүн бүр идэвхтэй оролцсон юм. Хөдөлмөрч ард түмний халуун сэтгэлийн хандиваар бэлгийн цуваануудыг бүрдүүлэн, шилдэг сайн агт морьдоо өгч, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол Ард” нисэх онгоцны эскадрилийг байгууланУлаан армид бэлэглэсэн нь Берлинийг хүртэл тулалдаж ялалт байгуулахад бодит үүрэг гүйцэтгэсэн. Энэхүү түүхэн ялалтын баярыг угтаж Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, манай улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран олон арга хэмжээг зохион байгуулж байна.
Тэгвэл өнөөдөр БХЯ, ЗХЖШ болон ОХУ, Казакстан, Беларусь улсын Элчин сайдууд Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд болон Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Арга хэмжээ 14.00 цагаас Чингисийн талбайд үргэлжилнэ. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Москва хотын Улаан талбайд болох цэргийн ёслолын жагсаалыг шууд нэвтрүүлгээр иргэдэд хүргэх боломжийг олгох юм. Шууд нэвтрүүлэг МҮОНТ-ийн нэгдүгээр сувгаар дамжин иргэдэд хүрэх бөгөөд нэвтрүүлгийн цэргийн тайлбарлагчаар ЗХЖШ-ын газрын дарга, бригадын генералын Ж.Бадамбазар, БХЯ-ны мэргэжилтэн, хурандаа Г.Лүндэн нар ажиллах юм байна. Цэргийн ёслолын жагсаал Москва хотын цагаар 10.00, Улаанбаатар хотын цагаар 16.00 цагт эхэлнэ. Шууд нэвтрүүлгээс өмнө иргэд цэргийн хээрийн хоол идэж,Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн ялалтын баярын тухай түүвэр тоглолтыг үзэх боломжтой.
Мөн орой 19.00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв өргөөндЦэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид "День победы" хүндэтгэлийн тоглолтоо үзэгч олонд толилуулна.
- See more at: http://www.unen.mn/content/49689.shtml #sthash.PTdFlVeb.dpuf.jpg","thumb":"s/n/s/dpuf.jpg"}]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ