Дээрэм, хүчингийн хэрэг хийж, хүний амь хөнөөсөн бүлэг этгээдүүдийг шүүнэ

Дээрэм хийж, бусдыг бүлэглэн хүчирхийлдэг, улмаар бусдын амь насанд хүрсэн бүлэг этгээдүүдийг тавдугаар сарын 15-нд шүүнэ. У.Тэмүүжин, У.Баярсүрэн, Г.Магнай, М.Мөнх-Отгон, Б.Тайван, Т.Бархасболд нарыгшүүх хурал тус өдрийн 13.30 цагаас Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд болно. Хуралд шүүгчээр Л.Гансүх, С.Базарханд, Т.Алтантуяа, улсын яллагчаар Ж.Ганболд оролцохоор болжээ.

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.15, 147.2, 126.2.5-т зааснаар буруутган шүүнэ.

Шүүгдэгч нарыг мөрдөн байцаалтын явцадхэрхэн мэдүүлсэн талаар мягмар гаригт хүргэх болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ