12 настай охин голд осолджээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын наймдугаар багийн нутаг дахь Далангийн голд хүүхэд усанд живлээ гэсэн дуудлага энэ сарын 8-ны өдөр 17:40 цагийн аймгийн ОБГ-т иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын дөрвөн албан хаагч,нэг автомашинтай очсон ч харамсалтай нь охиныг аварч чадаагүй байна.
ТалийгаачБ нь 12 настайӨмнөговь аймгийн Даланзадгад сумынЭрдмийн гэгээ сургуулийн 6 дугаар ангийн сурагч байжээ. Аврагч нар өчигдөр оройдоо охины цогцсыг гарган авч, цагдаагийн болон эмнэлгийн байгууллагын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.
Иймд эцэг эхчүүд үр хүүхэддээ тавих хараа хяналтаа дээшлүүлж,анхаарал болгоомжтой байхыгалбаны хүмүүс санууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ