Цэргээс оргон зайлсан ноцтой дутагдал гарчээ

Монгол улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын 2015 оны н/58 дугаар тогтоолын дагуу 2015 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг Чойбалсан хотод төвлөрүүлэн зохион байгуулж явууллаа.
Энэ удаа 8 сумын 18-26 насны 697 залуучууд цэрэг татлагын эмч нарын эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж нийт иргэдийн 477 буюу 68.4 хувь нь эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэхгүй байгаа нь өнгөрсөн оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгийн дүнтэй харьцуулан үзэхэд залуучуудын эрүүл мэнд 2.4 хувиар сайжирсан байна. Цэргийн насны залуучууд мэс засал, чих хамар хоолой, дотрын өвчлөлөөр эрүүл мэндээр чөлөөлөгдөж байна. Их дээд сургууль төгсөөд ажил хөдөлмөр эрхэлж байгаа болон бусад хувиараа хөдөлмөр эрхлэгд нийт 81 залуучууд цэрэг татлагын товчооны эмч нарын эрүүл мэндийн үзлэгт орсноос 77 нь биеийн эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэхгүй гэж чөлөөлөгджээ.
Мөн цэргийн албанд тэнцсэн залуучууд цэрэг татлагын товчоонд цэргийн албанаас түр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах тохиолдол ихсэж байна Энэ удаагийн цэрэг татлагын товчооны шийдвэрээр цэргийн албанд татагдсан зарим нэг иргэн хуваарилагдсан анги салбартаа очихгүй замаасаа оргон зайлсан ноцтой дутагдал гаргажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ