Улаанбаатарт 16-18 хэм дулаан байна

05 дугаар сарын 11-ний 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 5-10 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас, цас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө Дорнод, Сүхбаатарын өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 14-19 хэм, дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 хэм , өдөртөө 16-18 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, Дорноговийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар 2-3 хэм дулаан, өдөртөө Өмнөговийн нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи барууг хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ