Ялалтын парадын үеэр пуужин харвагч машинд гал авалцжээ

Орос гүрэн Улаан талбайдаа Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулан цэрэг зэвсгээ гайхуулсан шинэ үеийн парадаа дэлхий дахинд үзүүлээд удаагүй байна. 16500 цэрэг эрс, 200 гаруй байлдааны хүнд техникүүд болон 150 байлдааны онгоц парадад орлоцсон нь урьд өмнөх жилүүдийнхээс илүү сүрт жагсаал боллоо хэмээн дэлхий даяар бичиж байна. Тэгвэл парадад оролцсон ОХУ-ын армийн хүнд техникүүдийн нэг болох SA-11 “Бук” пуужин харвах системийн арын гинжний дор гал авалцаж утаа май дэгдэж сүйд болох шахжээ. Энэ үеэр баяр үзэхээр цуглсан олон бичлэг хийж авснаа youtube-д байршуулсан байна. Энэ бичлэгт өрнөдийнхөн тэр дороо шуугиан дэгдээж ялалтын парадын үеэр пуужин харвагч машин шатлаа хэмээн сенсаацлаж эхэлжээ. Гал гарсныг мэдсэн даруйдаа албаны хүмүүс арга хэмжээ авсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ