Галын улмаас бага насны гурван хүүхэд амиа алджээ

Эцэг эхийн хараа хяналтгүй байдал, гал галлагааны бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангаагүйгээс бага насны хүүхдүүд гэмтэж бэртэх цаашлаад амиа алдах тохиолдол их гарах болсон байна.

Энэ сарын 8-ны өдөр Хөвсгөл аймгийнМөрөнсумын Жилчиг багийн 11-р гудамжийн 17 тоотод иргэн А-гийн 8х12 харьцаатай палкан байшин шатаж, бага насны гурван хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Гал түймрийн дуудлагыг 8-ны өдрийн 14:13 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 15 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.

Галын улмаас Б /2 настай, эрэгтэй/,А /10 настай, эрэгтэй/, Э /6 настай, эмэгтэй/ нар амиа алджээ. Иймд Онцгой байдлын газраас бага насны хүүхдээ харж хандах хүнгүй орхихгүй байх, гэрт нь цоожлохгүй байх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ