Буянт-Ухаа ордон руу үнэгүй автобусаар үйлчилнэ

Азийн волейболын холбооны ивээл дор болж буй тивийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн "Буянт-Ухаа" спортын ордонд үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтууд болно.

Харин тэмцээнийг зохион байгуулах хорооноос үзэгчдэд зориулсан үнэ төлбөргүй үйлчилэх тусгай автобусийг үйлчилгээнд гаргаад байгаа аж.

Автобус:

Баянзүрх дүүргийн Жуковын музей
Сонгинохайрхан дүүргийн Саппоро үйлчилгээний төв
Сүхбаатар дүүрэг Спортын төв ордон тус тус газраас 13.00, 19.00 цагуудаас "Буянт-Ухаа" ордон руу үнэ төлбөргүй үйлчилэх гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ