Байгалийн улаан чулуу хил нэвтрүүлэх гэж байгаад баригджээ

Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтын гарах чиглэлд их хэмжээний байгалийн чулууг хилээр гаргахыг завдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, 5 дугаар сарын 8-ны өдөр зорчигч Э өөрийн эзэмшлийн автомашины ард талын суудлын зөөлөвчин дор 20 кг байгалийн улаан чулууг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан байна.

Уг зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч нар илрүүлсэн байна.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ