Шарил хулгайлсан этгээдийг шүүж байна

Энэ оны нэгдүгээр сарын сүүлээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрээс занданшуулсан шарил олдож, шуугиан дэгдээсэн билээ. Тухайн үед иргэн Д.Энхтөр нь Архангай аймгийн Цахир сумын нутаг, Содномдаржаа уулын өврөөс занданшуулсан шарилыг хулгайлан хил дамнуулан худалдаалах гэж байхдаа цагдаагийн байгууллагад баригдсан юм.

Энэ хэрэгт Дүүргийн 2 дугаар прокурорын газраас хяналт тавьж 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хэргийг шилжүүлсэн. Тэгвэл түүнд холбогдох шүүх хурлыг өнөөдөр хэлэлцэж байна.

Түүнийг Эрүүгийн хуулийн 129.1-т зааснаар булш сүйтгэсэн буюу түүнд байсан эд зүйлийг авсан хэрэгт буруутган шүүж байгаа юм. Түүнийг шүүхээс буруутай гэж үзвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ