Шарилыг зарах гэж байсан этгээдэд 6 сарын баривчлах ял оноолоо

Цорж аграмба Санжжавын занданшуулсан шарилыг сүйтгэсэн гэх Д.Энхтөрийг Эрүүгийн хуулийн 129.1 дэх зүйл ангийг үндэслэн өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2-р шүүхэд шүүх хурал боллоо.

Улмаар Д.Энхтөрийг буруутай хэмээн үзэн зургаан сарын баривчлах ял оноолоо.

Хэргийг сануулбал, Д.Энхтөр нь 2014 оны аравдугаар сард Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулын бэлд оршуулсан Цорж аграмба Санжжав гэх хүний булшийг сүйтгэн занданшуулсан шарилыг авч Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг Баруун баян уулын 18-06 тоотод нууж байсан юм. Улмаар 2015 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр бусдад зарах гэж байгаад баригдсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ