Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн 3 алба хаагч амиа алджээ

Төв аймгийн нутаг дэвсгэрт байрладаг Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн 3 алба хаагч өглөө ажилдаа ирж байгаад машин нь осолдож, амиа алдсан байна. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Одоогоор чухам юунаас болсныг нь тогтоогоогүй юм.

Гурван алба хаагч амиа алдсан талаар цагдаагийн байгууллага, Батлан хамгаалахын яамнаас тодруулахад “Одоогоор ийм мэдээлэл байхгүй” гэсэн тайлбарыг өгч байгаа ч баттай эх сурвалжийн мэдээллээр үнэн болохыг хэлж байгаа юм. Гэхдээ цагдаагийн байгууллага болон Зэвсэгт хүчин болсон үйл явдлыг ихэд нууцалж буй юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ