Оросын дуут хушны гайхамшиг

...Хуш модноос эмчилгээний тос гаргаж авах нь хэцүү биш. Ийм тос гаргах орчин үеийн технологи байх учир нь түүнийг энд тайлбарлахгүй харин тос гаргах өвөрмөц аргын тухай өгүүлсүү. Тухайлбал самар түүхдээ одоогийн хүмүүс шиг хуш модыг цохиур, мунаар цохиж доргиож болохгүй. үүнээс болж тосны эмчилгээний чанар эрс буурдаг.
Өөрөөр хэлбэл хуш мод өөрөө хайрласан боргоцойг л ашиглах нь зүйтэй. Боргоцой салхинд эсвэл Анастасия шиг дуугарахад газар унадаг. Ингэж унасан боргоцойг сайхан сэтгэлтэй хүмүүс л түүж авах ёстой. Ялангуяа унасан боргоцойг хүүхэд түүвэл бүр ч сайн.
Ер нь тос гаргах бүхий л явцад сайхан сэтгэлийн үүднээс хандах хэрэгтэй. Одоо ч гэсэн ийм сайхан сэтгэлтэй хүмүүс Сибирийн тосгонуудад байдаг байх гэж Анастасия хэлж байсан. Энэ нь чухам ямар ач холбогдолтой гэдгийг хэлэхэд хэцүү. Гэхдээ Библид ч гэсэн Соломон хаан мод цавчиж чадах хүмүүсийг хайдаг байсныг дурьдсан байдаг. Харин тийм хүмүүс жирийн олноос юугаараа ялгаатай гэдгийг энэ сударт хэлээгүй.
Боргоцойн хальсыг арилгасны дараа гурван сараас хэтрэхгүй хугацаанд тосыг нь шахаж авахгүй бол цаашид чанар нь эрс муудна. Тос шахах үед самрын цөмгөнд төмөр хүргэж болохгүй. Самрын тос янз бүрийн өвчин эмчлэхэд үр дүнтэй байх бөгөөд өвчний оношлого хийх хэрэггүй. Самрын тосыг шанцайнд хольж хоол хүнсэнд хэрэглэж болно. Эсвэл өдөрт нэг халбага тийм тос ууж болно. Өглөөний нарнаар тос уух нь маш сайн, гэхдээ өдөр бас хэрэглэж болно. Хамгийн гол нь шөнө биш өдрийн гэрэл гэгээтэй үед хэрэглэх нь чухал.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ