Жүжигчин Н.Цэнгэлжаргалын тайчих үзүүлбэр, бүрэн нүцгэлсэн секс “СКАНДАЛ”

Дэлгэцэнд гараад ердөө л хэдхэн хонож буй “Тооцоогүй тоглоом” уран сайхны шинэ киноны үйл явдал үзэгчдийг ёстой л шоконд оруулаад байгаа сурагтай. Нууцлаг атлаа гэнэтийн тэсрэлт хийсэн ээдрээт үйл явдал, хөгжилтэй дүр зураг, эротик хэсгүүдээс гадна утга уянгын шинжтэй ухаарал бодрол харуулсан энэхүү кинонд “солиормоор” сонирхолтой агшнууд зөндөө бий.
Ялангуяа жүжигчин Н.Цэнгэлжаргалын дур булаам гоо үзэсгэлэн, тайчих үзүүлбэр, бүрэн нүцгэлсэн эротик хэсэг үзэгчдэд үнэхээр гэнэтийн бэлэг байж чадсан шүү. Шөнийн клубт цугласан охид залуусын харцыг өөрийн зүг татаж, гоолиг бие галбир хийгээд үзэсгэлэнтэй царай төрхөөрөө хэнбугайг ч өмнөө сөхрүүлэхэд бэлэн мэт харагдах шийдмэг байдал нь олныг гайхашруулсан. “Хиамыг арилгаж биш ашиглаж л мэднэ” хэмээн наалинхайтаж, гадил жимсийг ч “хаширтал” нь амталж буй Гүнжээ гэх хөнгөмсөг бүсгүйн дүрд Н.Цэнгэлжаргал тун чадмаг хувирна лээ.
Хэдийгээр шөнийн клубт “суудалтай”, зугаа цэнгэлийн мананд төөрсөн цадиггүй хүүхэн мэт харагдах боловч тэрбээр аалзны тор мэт нарийн “нэхсэн” айхтар төлөвлөгөөний урхи нь болж явсан юм билээ. “Хувьсал” продакшны дэлгэцийн гурав дахь уран бүтээл болох “Тооцоогүй тоглоом” кинонд ийнхүү илэн далангүй сексийн хэсэгт тоглож, бүрэн нүцгэлснээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон өмнөх дүрүүдээ “эвдэж” чадсан юм.
“Чонын алтан шагай”, “Амьдралын амт”, “Жексон амьд” зэрэг хэд хэдэн кинонд тэрбээр ихэвчлэн эгэл даруухан, сайхан сэтгэлтэй бүсгүйчүүдийн дүрийг амилуулж байлаа. Харин өдгөө “Хувьсал” продакшны шинэ үеийн төлөөлөл болж яваа жүжигчин бүсгүй маань өөрийгөө цоо шинэ өнгө төрхтэйгээр харуулж, ямар ч дүрд хувирах чадвартай болохоо баталсан нь энэ. Сонирхуулахад, залуусын аазгайг хөдөлгөөд байгаа түүний эротизм гэр бүлийнхэнд нь жинхэнэ ТЭСРЭЛТ болсон тухай Н.Цэнгэлжаргал “Аав маань намайг багагүй зэмлэсэн шүү” гэж нууцаа дэлгэнэ лээ. Юутай ч, сайхан бүсгүйн тайчих үзүүлбэрболоод бүрэн нүцгэлсэн секс “СКАНДАЛ”-ын нууц “Тооцоогүй тоглоом” кинонд л үлдлээ.
Б.Содон










СЭТГЭГДЭЛ БИЧИХ