"Хөсөгтөн" хамтлаг түрүүлэх эсэх нь өнөөдөр шийдэгдэнэ

“Asia's Got Talent” шоуны сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 10-нд болж, манай улсыг төлөөлөн оролцож буй ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг шилдэг 9 оролцогчоор шалгараад байгаа билээ.

Тэмцээний сүүлийн шатны санал асуулга энэ сарын 11-нийг хүртэл явагдсан. Харин өнөөдөр шилдэг 9 хамтлагийн хамтарсан Гала тоглолт болох юм. Энэ үеэр ялагчийг зарлах аж.

Тэмцээний ялагч 100.000 ам.долларын эзэн болохоос гадна Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолтоо хийх эрхтэй болно.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ