Зарим замыг ням гаригт хаана

Нийслэлийн нутаг дэвсгэрт 2015 онд хэрэгжүүлэх зам засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ. Үүнтэй холбогдуулан зарим замыг ирэх ням гаригаас хааж эхлэх аж.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 1, Гэндэнгийн гудамж буй Монголын хүүхдийн ордны хойд уулзвараас зүүн тийш Олимпийн гудамж хүртэлх автозамын хөдөлгөөнийг энэ сарын 17-ны 22.00 цагаас 22-ныг хүртэл хаахаар болжээ.

Тус замын хучилтын ажлыг энэ үеэр гүйцэтгэх юм байна.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ