Нийтийн тээврийн автобуснаас хүн унаж бэртжээ

Сүүлийн үед зам тээврийн осол гэмтэл гарах нь нэмэгдэх болсон. Үүний гол шалтгаан нь замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар хурд хэтрүүлсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суусан, анхаарал болгоомжгүйгээс үүдэж, гэмт хэргүүд гарч байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж байсан юм.

БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 10 дугаар хорооллын урд автобусны буудлын замд “Блюбус” ХХК-ны Х.Аеро Ситимаркийн автобусны жолооч Х нь зорчигч 45 настай эмэгтэй О-г унагаж гэмтээсэн байна.

Иймд бусдын болон өөрийнхөө аюулгүй байдлыг хамгаалж замын хөдөлгөөнд соёлтой, болгоомжтой оролцохыг уриалж байна.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ