Р.Даваадалай начин В.Путиныг ялж байжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, олон улсын хэмжээний мастер, самбо бөхийн дэлхийн аварга, улсын начин Р.Даваадалай нэгэн цагт өнөөгийн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай жудогийн дэвжээнээ гар зөрүүлэн хүч үзэж, ялж байсан сонирхолтой түүх байдаг аж.

Түүний хувьд Москва хотод ЗХУ-ын Дотоод явдлын яамны академид 1982-1983 оны хооронд хоёр жил суралцах хугацаанд оюутан байхдаа ДЯЯ-ны харьяа сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнд оролцдог байжээ. Тэр үед В.Путин Ленинград хотын Улсыг аюулаас хамгаалах хорооны дээд сургуульд суралцаж байсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ