Ургамлын үр бол сайн эмч

...Та нарын суулгаж буй үр бүхэн орчлонгийн асар их мэдээллийг өөртөө агуулж байдаг. Энэ нь хүний гараар бүтсэн зүйлтэй харьцуулахын аргагүй асар их, тун нарийн.
Тэрхүү мэдээллийн хүчинд үр сэргэн амилах, соёолон ургах цагаа, газраас ямар шим тэжээл авах, сансрын биетийн, тухайлбал нар сарны, од гаргийн гэрлийн цацрагийг яаж ашиглах зэргийг агшин хормоор /миллисекундээр/ нь нарийн тодорхой мэддэг. Ургамлын үр жимс нь хүний амьдралыг тэтгэх олон чанартай бөгөөд ямар ч өвчнийг анагаахад зохиомол, хиймэл эмээс хавьгүй илүү, үр дүнтэй.
Үр хүний биеийн байдлыг мэдээд, тухайн хүний өвчин эмгэгийг эмчлэхэд хэрэгтэй бодисыг ургаж боловсрох явцдаа хуримтлуулах учиртай. Тиймээс өргөст хэмх, улаан лооль, ер нь тарих ямар ч ургамлын үрэнд зохих мэдээллийг өгөхийн тулд дараах зүйлийг хийх шаардлагатай.
Суулгахаасаа өмнө нэг юмуу хэдэн ширхэг үр аваад хүн амандаа хийн, хэлнийхээ доор дор хаяж есөн минут орчим байлгавал зохино. Дараа нь хоёр гарынхаа алганы завсарт гучаад секунд байлгах хэрэгтэй. Тэгээд тэр чигээрээ уул үрийг суулгах талбайд хөл нүцгэн зогсох ёстой. Улмаар гартаа байгаа үрийг ам руугаа алгуур ойртуулж, зөөлхөн үлээ. Амьсгалаараа дулаацуулж өг. Тэгвэл тэр бяцхан үр чиний тухай бүх зүйлийг мэдэж авна гэсэн үг.
Дараа нь гучин секунд хэртэй алгаа дэлгэж өнөө үрийг тэнгэрийн эрхэст танилцуулаарай. Тэгвэл үр хэзээ соёолон ургахаа яг таг тодорхойлох болно. Од гарагс үрэнд тусалж, чиний төлөө, хүний төлөө нахиалан ургахад нь зайлшгүй хэрэгтэй гэрэл гэгээг бэлэглэнэ.
Ингэсний дараа чи үрээ газарт суулгаж болно. Үрэнд шингэсэн шүлс болон дамжуулсан өөрийнхөө тухай бүх мэдээллийг арилгачих учраас шууд услаж хэрхэвч болохгүй. Гурван хоногийн дараа л усалж болно. Тухайн ногоонд тохиромжтой өдрүүдэд л тарих суулгах ажлыг хийвэл зохистой. Үүнийг билгийн тоолол мэддэг хүн бол андахгүй. Услахгүй нөхцөлд хожуу тарьснаас эрт тарихад гэмгүй.
Үрнээс соёлсон нахианы дэргэдэх зэрлэг өвсийг бүгдийг зулгаах хэрэггүй. Зэрлэг ургамлаас төрөл төрлөөс нь ядаж ганцыг үлдээж хэрэгтэй. Хог өвсийг тайрч янзалж болно...
Анастасиягийн хэлсэн ёсоор тарьсан ургамлын үр тухайн хүний талаар мэдээлэл хуримтлуулаад, урган үр жимсээ боловсруулах явцдаа яг тэр хүний тусын тулд хэрэгтэй энергийг нь Сансараас, Дэлхийгээс дээд хэмжээгээр татан авдаг ажээ. Өөр өөрийн гэсэн үүрэгтэй учраас зэрлэг өвсийг цөмийг нь алга хийж болохгүй. Зарим нь ургамлыг өвчлөхөөс сэргийлж байхад нөгөө хэсэг нь нэмэр болох мэдээлэл өгөх жишээтэй. Ургамлыг тарьж ургуулах явцдаа ганц удаа ч атугай, тэргэл сар гарсан үед тэрхүү ургамалд ойртож, гар хүрвэл сайн гэнэ.
Ийм байдлаар тарьж ургуулсан үр жимсийг ялангуяа арчилж тордсон хүн нь хэрэглэвэл үнэхээр ямар ч өвчнийг бүрэн эдгээж, хөгшрөлтийг сааруулж, элдэв муу зуршлаас ангижруулан, оюуны чадварыг олон дахин нэмэгдүүлж, сэтгэлийг амгалан тайван болгодог. Хурааж авснаас хойш гурван хоногийн дотор тэрхүү үр жимсийг хэрэглэвэл хамгийн үр нөлөөтөй гэж Анастасия ярьсан...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ