Газар өмчлөлийн шууд сонгон шалгаруулалт болно

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдөр болох ээлжит хуралдаан 10:00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн сонгуулийн товыг зарлах тухай, нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам батлах тухай, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний жагсаалт батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Түүнчлэн цахим системээр газар өмчлүүлэх III ээлжийн бүртгэл өнөөдөр 12:00 цагт дуусч, шууд сонгон шалгаруулалт явуулна. Үүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285, 11 319215 дугаарын утсаар авах боломжтой.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ