Рональдод барьсан Ирина Шейкийн хатуухан хариуу

Алдарт хөлбөмбөгчин Криштиан Роналдугийн экс найз бүсгүй Ирина Шейк Холливудын жүжигчин Брэдли Күпертэй болзож эхлээд л хэвлэлийнхний анхаарлыг татсан. Бродвейн театраас гарч яваад гудамжинд папарацидуулснаар тэдний харьцаа батлагдсан. Тэгвэл хосууд өөрсдийн шинэ романсаа олноос нуухгүй байхаар шийдсэн бололтой, Бредлигийн байшингийн үүдэнд ихэд дотно байдалтайгаар гэрэл зурагчдын дуранд өртсөн байна.
Магадгүй ээжийн нялх хүү гэсэн Иринагийн тодорхойлолтод бухимдсан Рональдо хэвлэлээр олон ярилцлага ар араас нь цацаж байгаад сайхан бүсгүй нэг мөр хариу барих гэв үү хэмээн барууны сэтгүүлчид бичиж эхэлжээ.








СЭТГЭГДЭЛ БИЧИХ