Дэлхийн банкны гүйцэтгэх захирал Монголд айлчилна

Дэлхийн банкны гүйцэтгэх захирал, Дэлхийн банк группын Санхүү хариуцсан захирал Бертран Бадре өнөөдөр манай улсад айлчлал хийхээр ирж байгаа аж.
Тэрээр айлчлалынхаа үеэр УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд Д.Эрдэнэбат нартай уулзахаас гадна хувийн хэвшлийнхний төлөөлөлтэй уулзаж, Дэлхийн банк групп Монголын хөгжилд үзүүлж байгаа дэмжлэгээ хэрхэн цааш үргэлжлүүлэх тухай харилцан ярилцана.
Мөн манай оронд хэрэгжүүлж буй төслүүдтэйгээ биечлэн танилцах аж. Үүнээс гадна эх сурвалжуудын мэдээлж буйгаар манайд хэрэгтэй байгаа зээл тусламж, цаашид хэрэгжүүлэх хэд хэдэн томоохон төслүүдийн талаар манай төрийн өндөрлөгүүдтэй санал солилцох гэнэ.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ